Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Хэвлэлийн тойм

Анагаах ухааны академийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2012-07-09

Шинжлэх ухааны дэргэдэх Монголын анагаах ухааны академийн хүсэлтээр Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжав тус академийн “Цөмийн эрчим хүч ба эрүүл мэнд” сэдэвт судалгааны ажлын хэсгийнхнийг энэ сарын 06-ны өдөр хүлээн авч уулзжээ.

Дэлгэрэнгүй

“Цөмийн эрчим хүчний дэд бүтцийн хөгжил-2012” семинар 2012-06-02

image
“Цөмийн эрчим хүчний дэд бүтцийн хөгжил-2012” Олон улсын семинар БНСУ-д энэ сарын 02-ны өдөр эхэлжээ.
 
БНСУ болон бусад орнуудын туршлага судалж, санал бодлоо солилцох зорилгоор МУ-ыг төлөөлж Цөмийн энергийн газар, Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэн болон МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн холбогдох мэргэжилтэн, судлаачид нийт арван гурван хүн семинарт оролцож байна.
Дэлгэрэнгүй

“Атомэкспо-2010” 2010-06-14

image

“Атомэкспо-2010” олон улсын хоёрдугаар чуулга уулзалт ОХУ-ын нийслэл Москва хотноо энэ оны 6 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд боллоо. “Росатом" төрийн корпорациас зохион байгуулсан бага хурлын хүрээнд үзэсгэлэн, ажил хэрэгч уулзалт, хурал, дугуй ширээний ярилцлагууд болсон бөгөөд Монгол Улсаас Цөмийн энергийн газрын төлөөлөгчид оролцлоо.

Дэлгэрэнгүй