Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Мэдээ

Цөмийн аюулгүй байдлын баталгааны чиглэлээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа 2019-05-09

image

Монгол Улсын Цөмийн энергийн комиссын Ажлын алба, АНУ-ын Эрчим хүчний яам, Үндэсний цөмийн аюулгүй байдлын албаны Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх ба зэвсгийн хяналтын газар, Номхон далайн баруун хойд үндэсний лаборатори болон Лос Аламосын Үндэсний лабораторийн мэргэжилтнүүдийг хүлээн авч олон улсын цөмийн аюулгүй байдлын баталгааны хөтөлбөрийн талаар зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. 

Дэлгэрэнгүй

Улсын физикийн 32 дугаар олимпиад “Оюуны дэвшилд хамтдаа” уриан дор амжилттай явагдлаа 2019-05-03

image

Улсын физикийн 32 дугаар олимпиад (УФО-32) 2019 оны 4-р сарын 23-26 өдрүүдэд Өмнөговь аймгийн төвд “Оюуны дэвшилд хамтдаа” уриан дор амжилттай явагдлаа.

Олимпиадын үеэр Даланзадгад сумын 5-р сургуулийг Ардын багш О.Отгонсүрэнгийн нэрэмжит болгосонтой холбоотой ёслолын арга хэмжээ болсон.

Дэлгэрэнгүй

Ахлах ангийн сурагчдад цөмийн технологийн хэрэглээ, цөмийн эрчим хүчний талаар сургалт зохион байгууллаа 2019-04-24

image

Тус Ажлын албанаас Нийслэлийн 52 дугаар дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад Цөмийн технологийн хэрэглээ, цөмийн эрчим хүчний талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж, “Ионжуулагч цацрагийн талаар мэдлэг олж авцгаая” сэтгүүлийг олгов. Сургалтад физикийн сонгоны 24 сурагч хамрагдсан бөгөөд Монгол Улсад цөмийн технологийг олон салбарт амжилттай ашиглаж буй талаар танин мэдэж, Монгол Улс цөмийн эрчим хүчийг ашиглах хэтийн төлөв, цөмийн эрчим хүчийг ашиглахын давуу болон сул тал болоод ирээдүйд цөмийн технологич, эрчим хүчний инженерчлэлийн чиглэлээр мэргэжил эзэмшихэд анхаарах асуудал зэрэг сонирхсон олон асуултдаа хариулт авлаа.

Дэлгэрэнгүй

Цөмийн технологиийг хүнсний салбарт ашиглаж буй байдал 2019-04-19

image

Цөмийн Шинжлэх ухааны ололт дээр тулгуурласан шинжилгээний аргыг хүнсний салбарт дэлхий дахинаа түгээмэл ашиглаж  байна.
Хүнсний салбарыг хөгжүүлж буй инноваци, дэвшилтэд техник, технологи нь хүнсний чанар, аюулгүй байдлыг хангах баталгаажуулах, малын болон ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.

Дэлгэрэнгүй

Цөмийн энергийн салбарт хэрэгжиж буй олон улсын төслүүдийн үр дүнтэй танилцлаа 2019-04-03

image

Монгол Улсын цөмийн энергийн салбарын олон талт хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА), Ази, номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээр (АНДБХАХ), Азийн цөмийн хамтын ажиллагааны форум (АЦХАФ), Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-тэй хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

“Монголын геологи хайгуул 2019” чуулга уулзалтад ураны салбарын талаар илтгэл хэлэлцүүллээ 2019-04-01

image

“Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо”-ны санаачилгаар 2009 оноос жил бүр “Монголын геологи, хайгуул” чуулга уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаар онцлог бөгөөд 03 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. 

Дэлгэрэнгүй

Цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгууллаа 2019-03-28

image

Рентген шинжилгээний багаж, цөмийн хэмжүүр, каротажийн судалгаа зэрэгт цацрагийн үүсгүүр ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу ЦЭК-ын Ажлын алба, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг хамтран цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

Дүрслэлд суурилсан туяа эмчилгээний аргын талаар шинэ товхимол гаргажээ 2019-03-27

image

Хорт хавдрын туяа эмчилгээг хийхдээ өвчтөнийг тусгай өрөөнд байрлуулж, эмнэл зүйн хамгийн сүүлийн үеийн дүрслэлийн багаж төхөөрөмжийг ашиглан эрүүл эд эсийн ионжуулагч цацрагт  өртөх хэмжээг хамгийн бага  байлгах аргыг ашиглаж байгаа талаар ОУАЭА-аас өнгөрсөн долоо хоногт гаргасан товхимол хэвлэлийнхний анхаарлыг татав.

Дэлгэрэнгүй

Гадаад орчны цацрагийн хяналт хийх шаардлага, дозиметр ашиглалтын талаар мэдээлэл олголоо 2019-03-22

image

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2019 оны 03-р сарын 18-21 өдрүүдэд зохион байгуулж буй “Цаг уур, орчны шинжилгээний газрын орчны хяналт шинжилгээний салбарын ажилтнуудыг чадавхжуулах” сэдэвт семинарт Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас “Гадаад орчны цацрагийн хяналт хийх шаардлага, дозиметр ашиглалт” сэдвээр сургалт явуулж, мэдээлэл олголоо. Тус семинарт 21 аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга нар болон Байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч нарын 50 гаруй албан хаагчид оролцож байна.

Дэлгэрэнгүй

Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа 2019-03-07

image

Тус Ажлын алба нь Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэхУдирдлагын академитай хамтран 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 04-ний өдрүүдэд төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх зорилгоор “Байгууллагын бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, хөтөлбөр боловсруулах арга зүй”сэдэвт богино хугацааны сургалтыг амжилттай зохион байгуулав.

Дэлгэрэнгүй