Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

"Цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны зөвлөмж"-ийн тухай 2019-08-08

image

Монгол Улсад цацрагийн үүсгүүрийг үйлдвэрийн технологийн процессыг хянах удирдах, авто зам, барилгын чанар шалгах, геологи, эрдэс түүхий эдэд элементийн анализ хийх, каротажийн судалгаа, хил гааль, нисэхийн аюулгүйн үзлэг шалгалт, оношилгоо, эмчилгээ хийх зэрэг үйл ажиллагаанд өргөнөөр ашиглаж байна.

Дэлгэрэнгүй

Зөвлөлдөх хорооны ээлжит уулзалтыг зохион байгууллаа 2019-08-07

image

Цөмийн энергийн газар (хуучнаар), Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны Байгалийн баялаг эрчим хүчний агентлаг хооронд 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Цөмийн энергийн болон ураны нөөцийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай” хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Цөмийн энергийн комиссын Ажлын алба нь Японы Атомын энергийн агентлаг (ЯАЭА)-тай хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж ирсэн.

Дэлгэрэнгүй

Тэргүүний ажилтнууд шагнал хүртлээ 2019-07-09

image

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан тус ЦЭК-ын Ажлын албаны хамт олны дотроос дараах ажилтнуудад төр, засгийн дээд шагнал хүртээлээ. Үүнд:

Дэлгэрэнгүй

ПРОФЕССОР Г.ХҮҮХЭНХҮҮ Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртлээ 2019-07-08

image

МУИС-ийн харьяа Цөмийн физикийн судалгааны төвийн салбарын эрхлэгч, ЦЭК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, Дубна хот дахь ЦШНИ-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Гончигдоржийн Хүүхэнхүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

Дэлгэрэнгүй

Засгийн газрын 2019 оны 243 дугаар тогтоолоор “Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх дүрэм”-ийг баталлаа 2019-07-05

image

Монгол Улсад цацраг идэвхт материалыг эмчилгээ оношилгоо, аж үйлдвэр, зам, барилга, уул уурхай, геологи хайгуул, хүнс, хөдөө аж ахуй, судалгаа шинжилгээ, сургалт, аюулгүйн хяналт шалгалт зэрэг олон салбарт өргөн хэрэглэж байгаа билээ.

Дэлгэрэнгүй

Цөмийн энергийн комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хуралдлаа 2019-06-27

image

Монгол Улсын хэмжээнд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, орчин үеийн дэвшилтэт цөмийн технологийг нэвтрүүлэхэд Цөмийн энергийн комиссоос хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилго бүхий Эрдэмтдийн зөвлөлийн хурал 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тус Ажлын албаны байранд болж өнгөрлөө.

Дэлгэрэнгүй

Орос, Хятад цөмийн эрчим хүчний шинэ хэлэлцээрүүдийг үзэглэлээ 2019-06-10

image

“Сүүлийн зургаан жилд бид бараг 30 удаа уулзалджээ. Миний хувьд Орос орон хамгийн их зочилсон гадаад улс бөгөөд Ерөнхийлөгч Путин хамгийн ойр дотно анд, сайн хамтрагч юм. Энэ нь хоёр талын өндөр түвшний харилцаа, Хятад, Оросын хоорондын нягт стратегийн хамтын ажиллагааны хамгийн том тусгал” хэмээн БНХАУ-ын дарга Ши Жинпин ОХУ-aд хийж буй айлчлалын хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн юм.

Энэхүү айлчлал нь Хятад-Америкийн худалдааны “дайн” өрнөж байгаа үед болж байгааг олон улсын ажиглагчид онцолж буй. Хятадын удирдагчийн ОХУ дахь албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрээр зургаадугаар сарын 6-нд Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцсон юм. Энэхүү форумын хүрээнд Орос-Хятадын эрчим хүчний бизнес форум зохион байгуулагдав. Тус арга хэмжээ БНХАУ-ын дарга Ши Жинпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачлагатайгаар хоёр дахь жилдээ болж буй. Бизнес форум нь хоёр улсын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ хөрөнгө оруулалт татах, нэмэгдүүлэх зорилготой. Орос, Хятадын нийт худалдааны 40%-ийг эрчим хүчний түүхий эд эзэлж байна. 2018 онд эрчим хүчний түүхий эдийн худалдаа 40 тэрбум ам.долларт хүрчээ.

Дэлгэрэнгүй

Ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш нарт сургалт зохион байгууллаа 2019-06-06

image

Цөмийн энергийн комиссын Ажлын алба Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуульд эхний жилдээ ажиллаж буй физикийн багш нарт “Цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 05, 16, 23-ны өдрүүдэд 3 удаа зохион байгууллаа. Тус сургалтад нийт 80 сургуулийн 84 физикийн багш хамрагдсан байна.

Дэлгэрэнгүй

Үндэсний семинар зохион байгуулагдаж байна 2019-06-04

image

Олон улсын атомын энергийн агентлагийн Техник хамтын ажиллагааны хөтөлбөрөөр хэрэгжиж буй RAS9089 төслийн хүрээнд “Ураны уурхайн олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны хяналт шалгалт, тусгай зөвшөөрөл: Газар доор уусган олборлох технологи” сэдэвт Үндэсний семинар 2019 оны 06 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Дэлгэрэнгүй

ОХУ, БНСВУ хооронд Цөмийн Шинжлэх Ухаан Технологийн Төв байгуулах төсөлд хамтран ажиллаж байна 2019-05-24

image

Оросын Холбооны Улс (ОХУ)-ын Росатом корпораци, Вьетнамын Шинжлэх ухаан, технологийн яам хооронд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)- д Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв (ЦШУТТ) байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Росатомын ерөнхий захирал Алексей Евгеньевич Лихачёв, Вьетнамын Шинжлэх ухаан, технологийн яамны сайд Чу Нгок Ань нар гарын үсэг зурлаа. ОХУ-ын талаас Ерөнхий сайд Дмитрий Медведев, БНСВУ-ын талаас Ерөнхий сайд Нгуэн Хэну Пуч нар тус санамж бичгийг баталгаажуулах үйл ажиллагаанд оролцжээ.

Дэлгэрэнгүй