Ураны чиглэлээр дэлхийд тэргүүлдэг Францын “Арева” компанийн үйл ажиллагаатай өнгөрсөн долоо хоногт танилцав. Тэгэхдээ Парисын бизнесийн төв дэх тус компанийн олон давхар шилэн барилгаар зочлох бус, Уул уурхайн бизнес группийн Олон нийттэй харилцах албаны дэд захирал Мари-Лор Лефебюрээр нь газарчлуулан, нийслэлээсээ галт тэргээр гурван цаг орчим хугацаанд явж хүрэх Бессин хот дахь салбарынх нь үйл ажиллагаатай нь танилцсан юм. Аюулгүй цөмийн эрчим хүч гарган авах зорилготой, дэлхий даяар ажиллаж буй 437 реакторын 100-г нь барьж байгуулсан тус компанийнхан Бессины байгууламжид анхны хайгуулын ажлаа 1950-иад оноос эхлүүлсэн бөгөөд хамгийн сүүлийн уурхайг 2001 онд хаасан юм билээ.
ДэлгэрэнгүйӨнгөрсөн хавраас эхлээд твиттэр, фэйсбүүк, интернэт бүрт л урдаас ногоон экстрэмистүүд хэзээ ч юм, 20 жилийн дараа ч юм уу баригдах монголын цөмийн станцын хаягдлыг хаана булах, эсвэл хэзээ ч юм баяжуулах ураныхаа үлдэгдийг буцааж авахыг эсэргүүцэн мянга түмэн захиа занаа бичиж тараах болжээ. Халит харахад нэг л их ухаантай, ирээдүйгээс ирсэн гэгээнтэнүүд мэт. Харин лавхан санавал монголыг хөгжүүлэхгүй аргал түлж цай чанадаг, лаа асааж гэрэл гаргадаг бүдүүлэг буурайгаар үлдээхийг санаархагчид мэт
ДэлгэрэнгүйСүүлийн үед сайн муу элдэв зүйлстэй “холилдох” болсон Цөмийн технологи гэгч зүйл Монголчуудын хувьд аль 1957 оноос түүхтэй салбар билээ. Цөмийн шинжилгээний лабораторийг манай улс 1957 онд байгуулждотооддоо цөмийн физикийн судалгааг явуулах үндэс суурьтай болж, Олон улсын атомын энергийн агентлагт (ОУАЭА) 1973 онд гишүүн орноор элсчээ.
ДэлгэрэнгүйДорнод аймгийн Гурванзагал, Баяндун, Дашбалбар, Сэргэлэн сумын нутаг, Мардай орчмын орд газруудад япончууд ирж, цөмийн болон байгалийн цацрагийн фон түвшний хэмжээ байх ёстой төвшнөөсөө маш их байна хэмээн зарим хэвлэлд нийтэлсэн байсан. Энэ мэдээллийн дагуу Цөмийн энергийн газар болон тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан дээрх сумдад хяналт шалгалт хийгээд иржээ. Энэ талаар ЦЭГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч С.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.
Дэлгэрэнгүй