(2018-05-23 03:39:00)

Сургалт

Цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгууллаа 2017-10-24

image

Рентген шинжилгээний багаж ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг хамтран 2017 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд “Рентген шинжилгээний багаж ашиглалт-цацрагийн хамгаалалт” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

Ахлах ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа 2017-10-24

image

Нийслэлийн ерөнхий боловсролын 44 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдад “Цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад тус сургуулийн 9, 12 дугаар ангийн нийт 90 сурагч хамрагдлаа.

Дэлгэрэнгүй

Нийслэлийн ерөнхий боловсролын 87 дугаар сургуулийн ахлах ангийн сурагч нарт сургалт зохион байгууллаа 2017-10-19

image

Нийслэлийн ерөнхий боловсролын 87 дугаар сургуулийн физикийн багш нараас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус сургуулийн ахлах ангийн сурагчдад “Цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад тус сургуулийн 10-12 дугаар ангийн 3 бүлгийн 50 гаруй сурагч хамрагдлаа.

Дэлгэрэнгүй

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш нарт цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн аюулгүй байдал сургалт зохион байгуулагдлаа 2017-10-16

image

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Нийслэлийн боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран 2017-2018 оны хичээлийн жилд Нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 60 гаруй сургуулийн 80 орчим физикийн багш нарт 2017 оны 10 дугаар сарын сарын 12-ны өдөр цөмийн энергийн салбарын болон цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн аюулгүй байдлын талаар мэдлэг, мэдээлэл олгох сургалт зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

“Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалт зохион байгуулагдана. 2017-08-28

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы атомын энергийн агентлагтай  хамтран “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалтыг 2017 оны 09 дүгээр сарын 04-08-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Дэлгэрэнгүй

Цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгуулагдлаа 2017-06-23

image

Рентген шинжилгээний багаж, каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу ЦЭК-ын Ажлын алба, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг хамтран “Рентген шинжилгээний багаж ашиглалт-цацрагийн хамгаалалт”, “Каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашиглалт-цацрагийн хамгаалалт”сэдэвт цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгуулагдлаа.

Дэлгэрэнгүй

“Реакторын инженер” сэдэвт дагалдах сургалт 2016-12-27

image

Японы атомын энергийн агентлаг, Цөмийн энергийн комисс, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Цөмийн физикийн судалгааны төв хамтран “Реакторын инженер” сэдэвт дагалдах сургалт 2017 оны 01 дүгээр сарын 09-13-ны өдрүүдэд ШУТИС, МУИС дээр зохион байгуулагдана.

Дэлгэрэнгүй

ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТЫН СУРГАЛТ ЯВАГДАВ 2016-04-19

image

Цөмийн энергийн комиссын Ажлын алба болон “Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг” ТББ-ын хооронд цацрагтай ажиллагчдад зориулсан цацрагийн хамгаалалтын сургалт болон цацрагийн аюулгүйн чиглэлээр холбогдох бусад хурал, семинар хамтран зохион байгуулах, харилцан дэмжлэг туслалцаа үзүүлэх болон бусад чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгууллаа.

Дэлгэрэнгүй

“Цацраг идэвхт материалын аюулгүй байдлын хяналт” сэдэвт сургалт амжилттай болж өндөрлөлөө 2016-02-02

image

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Америкийн Нэгдсэн Улсын Эрчим хүчний яам, Сандиагийн үндэсний лабораторийн хамтын ажиллагааны хүрээнд Сандиагийн үндэсний лабораторитой хамтран“Цацраг идэвхт материалын аюулгүй байдлын хяналт” сэдэвт сургалтыг 2016 оны 01 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Дэлгэрэнгүй

“Цацрагийн аюулгүй байдлын дүрэм, журам боловсруулах” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа 2016-01-22

image

Монгол Улсын Цөмийн энергийн комисс, Америкийн Нэгдсэн Улсын Эрчим хүчний яам Сандиагийн үндэсний лабораторийн хамтын ажиллагааны хүрээнд Сандиагийн үндэсний лабораторитой хамтран“Цацрагийн аюулгүй байдлын дүрэм, журам боловсруулах” сэдэвт сургалтыг 2016оны 01дүгээр сарын 20-22ны өдрүүдэд Улаанбаатар хотноо  “Ramada” зочид буудалд амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй